бичсэн: Shivnee, 2012-01-25, 17:06
Чи минь наддаа хэдэн сайхан үг шивнээрэй
Чихний минь дэргэд ирээд сэтгэлийн үгээ хэлээрэй
Чамайг хайрлана гэж зүрхэнд минь чанга хэлээрэй
Чамайгаа халамжилна гэж сэтгэлдээ бат шийдээрэй
Би хариуд нь чамдаа шивнэе
Булгилах зүрхэнд минь чи байдгыг хэлэе
Бурханаас илгээгдсэн цорын ганц хайр минь гэж батлая
Би чамайг өөрөөсөө ч илүү хайрлана гэж амлая...
бичсэн: Shivnee, 2011-07-01, 22:49
Нар мандахдаа бүгдийн дээр илчээ адилхан тусгадаг. Амьдралд тохиолдох хэцүү асуудлыг бараан үүл гэж төсөөлвөл тэнгэрийг бүрхсэн тэр бараан үүл түр зуурынх гэдгийг хэзээ ч бүү март. Учир нь ямар ч үүлний цаана нар үүрд мөнх үргэлж байж байдаг....
бичсэн: Shivnee, 2011-04-06, 01:55
Үргэлж завгүй байна гэдэг цагийг дэмий биш дэмтэй өнгөрөөж байгаа мэт боловч олон зүйлийг амжуулах гэж зүтгэж байгаа нь заримдаа бие болоод сэтгэлийг ихэд чилээх юм. Өнөөх л дадал болсон оройн 9 цагт гэртээ орж ирлээ. Энэ удаа хичээлээ хийх гэж үхэн хатан тэмүүлсэнгүй зүгээр л төгсөлтийн монтажаа үзмээр санагдаад нээлээ. Ойрд үзээгүй их дотно зураг нэлээд харагдана. Зургандаа автан инээмсэглэх үед завсарт нь байсан хонхны баярын бичлэгтэй СD эргэлдэн унах нь тэр. Яагаад ч юм яг л энэ цаг үед тэрхүү бичлэгээ дахин нэг үзэх ёстой юм шиг нэг л сайхан мэдрэмж төрөв. Хурдхан компьютэрээ асааж өнөөх СD-гээ яаравчлан хийж нэг бүрчлэн эхнээс нь дуустал үзлээ. Эргээд бодохнээ бидний төгсөлтийн баяр дэндүү сайхан болжээ. ...
бичсэн: Shivnee, 2011-03-29, 22:42
Зүгээр л би чамайгаа чанга тэврэх дуртай
Зөндөө ихээр санасныгаа мэдүүлэх би дуртай
Зүрхний чинь цохилтыг чагнаад чимээгүй байх дуртай
Зүйрлэмгүй тэр сайхан амар тайвныг мэдрэх би дуртай...
бичсэн: Shivnee, 2011-03-08, 20:01
бичсэн: Shivnee, 2011-02-18, 19:32
Хорвоо дээрх хамгийн аймшигтай зүйл нь хагацал юм байна гэдгийг өнөөдөр маш сайн ойлголоо. Өөрийн мэдэлгүй нулимс урсаад л мөн уйлж байгаа хүн харах үнэхээр сэтгэл өвдмөөр. Яах ч аргагүй тулаад ирж байгаа энэ гашуудлыг тойроод өнгөрөх ямар ч боломжгүй. Ийм хэцүү үедээ л цаг хугацааг маш ихээр үгүйлж байна....
бичсэн: Shivnee, 2011-01-08, 20:30
Би хорвоо дээрх олон зүйлийг үзэж туулсан бүхнийг мэдэгч хүн биш. Одоогоор дөнгөж амьдрал гэгч уудам гүнзгий далайд хөл тавьж буй нэгэн. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн түүнийхээ төлөө чадан ядан зорьж байгаа жирийн нэгэн эмэгтэй. ...
бичсэн: Shivnee, 2010-11-19, 13:47
Намраа би чамайг яасан удаан хүлээсэн бэ? Найран дуугарах салхины аясаар навч чинь хүртэл гунигтай шажигнан Намар чи оройтож ирээд намайг аргадах гэсэн шиг Нулимсыг минь навчаараа арчин удахгүй өвөл ирнэ хэмээн шивнэнэ... |
бичсэн: Shivnee, 2010-11-11, 11:58
бичсэн: Shivnee, 2010-08-20, 23:45
Хайртай гэж чамд хэлэх зориг надад байхгүй
Харамсахгүй гэж сэтгэлдээ шийдэх итгэл надад байхгүй
Хайрлаж явна хэмээн тангараглах сэтгэл надад байхгүй
Харуусаж байгаа ч сэтгэлээ илчлэх үнэн надад байхгүй...