2011-02-18
Хагацал

Хорвоо дээрх хамгийн аймшигтай зүйл нь хагацал юм байна гэдгийг өнөөдөр маш сайн ойлголоо. Өөрийн мэдэлгүй нулимс урсаад л мөн уйлж байгаа хүн харах үнэхээр сэтгэл өвдмөөр. Яах ч аргагүй тулаад ирж байгаа энэ гашуудлыг тойроод өнгөрөх ямар ч боломжгүй. Ийм хэцүү үедээ л цаг хугацааг маш ихээр үгүйлж байна. Цаг хугацаа хурдан өнгөрвөл миний дүүгийн сэтгэлд хурсан тэрхүү гашуудлын нулимс түргэн хатна хэмээн найдаж байна. Миний хайртай дүүгийн эцэг нь нас барчихлаа. Дэлхий дээр орь ганцаараа үлдсэн дүүгээ яаж тайтгаруулахаа ч мэдэхгүй байна. "Амьддаа бие биенээ хайрла"  хэмээх Дашбалбарын шүлэг үнэхээр гайхам агуу үнэн үгтэй санагдана. Энэхүү бэрхшээл бидэнд хэзээ ч тохиож болох тул сэрэмж болгон бичиж байна. Яг одоо би өөрөөсөө ичиж байна. Өмнө хэдэн ч удаа эцэг эхийнхээ үгнээс зөрж маргалдаж байлаа даа. Жам ёсоороо ирэх хагацал гэнэт над дээр тулаад ирвэл хэлж амжаагүй талархлын олон үгээ хэлэх минь ч яав даа гэж хичнээн их шаналж харамсах бол. Ингэж бодохлоор би гэдэг хүн өчүүхэн сул дорой нэгэн. Тиймээс амьддаа л бие биенээ хайрла хэмээхийг үргэлж хэрэгжүүлж амьдрахыг хүсч байна. Зовлон бэрхшээлээс ангид байж амар тайван байлгаж өгөөч гэж гуйхгүй ээ. Харин хүрээд ирэх хэцүү асуудлыг даван туулах хүч чадал тэвчээрийг өгөөч гэж Эзэн Бурхандаа залбирья даа


Сэтгэгдэл:


гуниглах уйлах
Бичсэн: Зочин цаг: 02:50, 2011-02-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax