2010-11-19
Намарт зориулсан сэтгэлийн үг
Намраа би чамайг яасан удаан хүлээсэн бэ?
Найран дуугарах салхины аясаар навч чинь хүртэл гунигтай шажигнан
Намар чи оройтож ирээд намайг аргадах гэсэн шиг
Нулимсыг минь навчаараа арчин удахгүй өвөл ирнэ хэмээн шивнэнэ
Өвөл болдгоороо л болно надад цас биш салхи хэрэгтэйг чи ойлгосонгүй
Өнчин дурлалаар хэр удаан үргэлжлүүлнэ гэж би хүлээх вэ?
Өөрт чинь би сэтгэлтэй гэдгийг намар чи мэдэрсэнгүй дээ
Өдөржин чамайг харуулдаж байгааг даанч чи анзаарсангүй
Зүрхэнд минь аль хэдийн дурлалын үр суулгагджээ
Зүгээргүй бас хайрын тэр үр соёолж байна
Зүсээ хувиргасан намар чамаар услуулвал
Зүрх сэтгэлийн угт хайр цэцэглэх гээд байна
Ингээд л намрын шаргал өдрүүд дуусах байсныг мэдсэн бол
Ингэтлээ чамайг хүлээлгүй өөрийн дураар явах байсан
Ахиад намар ирнэ гэж хэдий болтол хүлээх бол
Ариухан тэр дурлалын амтыг хэзээ би мэдрэх бол





Сэтгэгдэл:


бон_бон
ай даа намар аа гэж ..
Бичсэн: bon_bon цаг: 14:30, 2010-11-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax