2011-01-08
Би

Би хорвоо дээрх олон зүйлийг үзэж туулсан бүхнийг мэдэгч хүн биш. Одоогоор дөнгөж амьдрал гэгч уудам гүнзгий далайд хөл тавьж буй нэгэн. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн түүнийхээ төлөө чадан ядан зорьж байгаа жирийн нэгэн эмэгтэй. Амьдрал маань дандаа аз жаргалтай ,амар тайван эрүүл саруул байх болно гэж би боддоггүй. Баян хүнтэй сууж бэлэн тансаг байхыг анхнаасаа хүсэж ч байсангүй. Зүгээрл зүтгэл хэмээх зүйлээр зэвсэг хийж итгэл хэмээгчээр бамбай хийж хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэцүү бүхнийг даван туулахад би бэлэн байдаг. Ингэхдээ аль болох гэгээлэг сайхан зүйлийг төсөөлөн боддог. Тэр сайхан зүйлээ бодонгоо хөгжим сонсоод ганцаараа алхах дуртай. Цаг агаар дулаахан бас цаг зав байвал автобусанд суухаас илүүтэйгээр алхаад явах нь сайхан санагддаг.  Сэтгэл гэдэг зүйл намайг хамгийн их хөдөлгөж хүн байхын утга учрыг минь хэлж өгдөг. Учир нь сэтгэлээсээ үйлдсэн бүхэн минь хүний зүрх сэтгэлд мэдрэгддэг гэж итгэдэг. Хэн нэгнийг дуурайж хүмүүнлэгийн сайн үйлс хийнэ гэж боддоггүй. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн надаас тусламж гуйвал чадах ядхаараа тусалхыг л хүснэ. Хайр дутагдсан нэгнийг хайрлахыг л эрмэлзэнэ. Миний бодож явдаг зүйл үүнээс ч их бий. Тиймээс би оргил өөд мацан явна. Энэ бол би.


Сэтгэгдэл:


Tiim ee. Ene l minii naiz OYUKA mon doo.
Бичсэн: tuya (зочин) цаг: 18:06, 2011-01-18 | Холбоос | |


Uneher goy boljee. ene l okuna mondoo алга ташилт
Бичсэн: Bama (зочин) цаг: 13:23, 2011-01-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax