2011-04-06
Эргээд бодохнээ дэндүү сайхан

Үргэлж завгүй байна гэдэг цагийг дэмий биш дэмтэй өнгөрөөж  байгаа мэт боловч олон зүйлийг амжуулах гэж зүтгэж байгаа нь заримдаа бие болоод сэтгэлийг ихэд чилээх юм. Өнөөх л дадал болсон оройн 9 цагт гэртээ орж ирлээ. Энэ удаа хичээлээ хийх гэж үхэн хатан тэмүүлсэнгүй зүгээр л төгсөлтийн монтажаа үзмээр санагдаад нээлээ. Ойрд үзээгүй их дотно зураг нэлээд харагдана. Зургандаа автан инээмсэглэх үед завсарт нь байсан хонхны баярын бичлэгтэй СD эргэлдэн унах нь тэр. Яагаад ч юм яг л энэ цаг үед тэрхүү бичлэгээ дахин нэг үзэх ёстой юм шиг нэг л сайхан мэдрэмж төрөв. Хурдхан компьютэрээ асааж өнөөх СD-гээ  яаравчлан хийж нэг бүрчлэн эхнээс нь дуустал үзлээ. Эргээд бодохнээ бидний төгсөлтийн баяр дэндүү сайхан болжээ. Хэзээ нэг төгсөх болдоо гэж мөрөөдөж байсан тэр цаг үеийг аль хэдийн даван туулаад өдгөө тус бүртээ амьдралын алхмаа хийж байгаа нь итгэмээргүй ч юм шиг. Хонхны баярын өдөр хамгийн сайхан харагдах ёстой гэж догдлон үсчинд сууж байсан үе, ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж бие биедээ баяр хүргэн үнсэж байснаа, дөрвөн жил эрдэм номноосоо хуваалцсан багш нартаа баярлалаа гээд хундага тулгаж байснаа, бид нэг ангийхан гээд тэврэлдээд уйлж байсан тэр л гайхамшигтай сэтгэл хөдлөм хонхны баяр дөнгөж өчигдөр болоод өнгөрсөн мэт дотно ойр санагдаж байна. Тэр өдрийн аялал, ая дуу, уйлсан инээсэн, согтсон гээд бүхий л анд нөхөд ачит багшийнхаа дүр төрхийг хэзээ ч мартахгүй. Амьдралд маань хамгийн аз жаргалтай өдрүүдийн маань нэг юм шүү гээд хэнд ч би омог бардам хэлнэ. Сайндаж муудалцаж бүтээж туурвиж байсан олон дурсамж бидний сэтгэлд үргэлж хадгалаастай. Цаг хугацаа өнгөрч бидний нүүр царай, аж амьдрал гэр бүл өөрчлөгдөх хэдий ч " бид нэг ангийнхан" гэх зүрх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж би итгэдэг.


Сэтгэгдэл:


баярлах Oyukaa chmda hairtai, neeree ergeed neg ochmoor. uzesgelentei ohid irmuun husel zorigtoi huvguudtei manai angi Ulaanbaatariin ih surguuliin setguul zuin angi blaa. гоё шүү
Бичсэн: soko (зочин) цаг: 15:04, 2011-04-07 | Холбоос | |


nice
goy boljeee, neere anginhnaa sanaj bna shuuu
Бичсэн: Зочин цаг: 09:33, 2011-04-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax