Сэтгэл сэргээх сайхан цэцгэнд би дуртай. Үнэрийг нь үнэртээд өнгө өнгийн цэцэгсийн дунд дэндүү жаргалтайгаар дэндүү амар тайвнаар хэвтэн шувуудын жиргээг сонсож байна гэж төсөөлөх би дуртай.Ялдам өнгө нялуун ч юм шиг гайхам үнэр бүхэн нь цэцэгс бүхэнд давтагдашгүйгээр байдаг учраас танхилхан бас эрхэмсэг бүсгүй хүнтэй би зүйрлэх дуртай.