2010-04-06
Хайрын тухай шүлэг

Дулаахан салхитай жирийн тэр өдөр
Дэндүү сайхан чамайгаа харчихаад
Дурласнаа мэдэхгүй алхаж явахдаа
Дөлгөөхөн харцыг нь төсөөлөн алхсан

Зүрх ингэж өвддөг гэдгийг
Зөгнөсөн бишдээ мэдээгүй явлаа
Зүггүй хөөрхөн зангаас чинь болж
Заримдаа чамайгаа хардах юм

Хайрын тухай шүлэг бичихдээ
Хагацал байдгыг бичилгүй өнгөрөөлөө
Хонгорхон чинийхээ яриаг сонсохдоо
Хос болсон мэт мөрөөдөн мэлмэрсэн

Дурлаж үзэхсэн гэж бодож байхдаа
Даанч гоёор төсөөлж байжээ
Дассан сэтгэл минь хайр болсныг
Дөнгөж саяхан би мэдэрлээ




 


Сэтгэгдэл:


хүн урмаар бас бурмаар тэтгээл байхад чинь яагаад таг болоод байгаа мондь вэ айн ккк... хэлээ гаргах
Бичсэн: Зоригт ван цаг: 08:26, 2010-08-21 | Холбоос | |


Сайхан бичжээ...
Манай блогийн шүлэгч бүсгүй дахин нэгээр нэмэгдэв бололтой...Амжилт хүсье...Бичээд байдаа уйдаж болохгүй шүү...
Бичсэн: Зоригт ван цаг: 19:00, 2010-04-07 | Холбоос | |


huuy baby goy bn
ирмэх гоё шүү алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 09:24, 2010-04-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax