2010-04-08
Зүрхэн чулуу

Одод анивчин огторгуйг чимэн ,саран мишээж саруул тэнгэрийг гэрэлтүүлж ,цас будран хаялсан цаанаа л нэг намуухан хэрнээ дулаан орой байсан юм.Энэ үдэш бол миний хайртай залуу надад "зүрхэн чулуу" дурсгасан үдэш буюу  2007 оны дөрөв дүгээр сарын гурван байлаа.Бид хоёрын бяцхан дурлалын түүх энэ зүрхэн хэлбэртэй чулуунаас үүдэлтэй гэж би боддог.Энэ чулуу хэзээ ч мартагдашгүй хайрын минь бэлэг тэмдэг болсон юм.Тэр үед би үерхэл,хайр гэж юу болохыг ч мэддэггүй онгон зүрх сэтгэлийг минь хэн ч булаагаагүй болохоор онгироо бас хөөрүү зантай эгэл жирийн охин байж билээ.Тэнэгхэн би чинь чамтай үргэлж хамт байгаад  дасчихна гэдгээ мэдээгүй л дэндүү ойр дотно найзалдаг байсансан.Цаг хугацаа намайг ,чамд улам ихээр дасгаж ,зүрх сэтгэлд минь чи аль хэдийнэ байраа эзэлчихээд ,нэг л мэдэхэд чамайгаа санадаг ,бусдаас харамладаг болчихсон байв.

Бид гар утсаараа харилцана.Өдөр нь түүнтэйгээ уулзаж шөнө зүүдэндээ зочин болгон хүлээн авдаг байлаа.Намайг ийм сайхан аз жаргалтай дурлалтай учруулсан хайрын бурханд талархаж ,боломж гармагц түүнтэйгээ болзож, уулзах тусмаа түүндээ илүү ихээр татагдаж үерхэл бий болсон нь энэ байлаа....Жихүүцэм өвөл дуусч ,хаврын хавсаргатай өдрүүд эхэлсэн ч урьдын нэгэн адил болзсоор л байв.Тэр намайг чангаас чанга тэвэрч ,мөнөөх зүрхэн чулуугаа надад атгуулан "үүрд хадгалаарай "хэмээн шивнээд үнсэж билээ.Зүрх сэтгэлийн минь эзэн түүнтэйгээ хамт байхад орчлон ертөнцөд хайр хүнийг ийм аз жаргалтай болгодог юм байхдаа хэмээн бодлогоширч хэзээ ч салахгүй юм шиг хайрын тангараг өргөн ,хэцүүхэн үе ирнэ гэж төсөөлөөгүй явсан бидэн хоёрын хайр дэндүү их дурсамжтай.Анхны хайр гэж байдаг юм бол аль хэдийн би учирчихсан юм байна гээд хөөрөн инээж байснаа мартдаггүй.Харамсалтай нь энэ сайхан мөч нэг их удаан үргэлжлээгүй.Миний гэр бүл түүнийг үл зөвшөөрч ,уулзахыг хориглосон тэр үеэс бидний харьцаа хөндийрсөн.Зүрх сэтгэл минь шархалж эхэлсэн юм.
         Чухам энэ үеэс л эцэг эхээ үзэн ядаж сэтгэлийнхээ гүнд нууцхан шаналж ,түүнтэйгээ уулзаж чадахгүй байгаадаа бачуурч "Чи минь утсаа аваач дээ"гэж дотроо залбирдаг байлаа.Хичээлдээ явсан ч баяр баясалгүй ,хий дэмий л нулимс урсган ,урьдын сайхан мөчөө бодож "бид хоёр салж болохгүй" хэмээн сэтгэлдээ шивнэж ,ганцаардал гэдгийг яс махандаа тултал мэдэрч ,өдөр хоногийг гуниглан өнгөрөөж байв.Түүнийгээ бодон алхаж явахдаа ганц удаа ч гэсэн таарах юмсан гэж боддог.Нэгэн өдөр хүслийг минь сонссон мэт өмнө минь чи зогсож байлаа.Нэг л мэдэхнээ гашуун нулимс хацар даган бөмбөрч ,өөрийн мэдэлгүй түүнийгээ тэвэрчихсэн байж билээ.Гэвч тэр нэг л өөр.Түүний сэтгэл хөрснийг би мэдэрсэн юм.Тэр дуугүй зогсон ,харин би уйлсаар .Тэр хэсэг нам гүн байснаа санаа алдаад , надад хандан "би чамд хайртай байсан, гэхдээ одоо...Чи надаас сайн хүнтэй учирсан нь дээр биздээ,намайг уучлаарай" гэж хэлчихээд өөр юуч хэлэлгүй гүйн одсон.Би яаж ч чадалгүй ганцаар хоцорч ,түүний араас ширтэн яагаад? яагаад? хэмээн өрөөсөө асууж, харин "Би чамд хайртай" гэж зүрхэн дотроо чангаас чанга хашгирсан юм.Түүний надад өгсөн зүрхэн чулууг дэндүү чанга атгаснаас болоод гараа өвтгөж байгаагаа ч мэдрэх сөхөө надад байсангүй.Толгойд минь "бид хоёрын хайр хэзээ ч мөхөшгүй мэт жаргалтай байсан шүү дээ, хайрт минь би юуг буруу хийсэн юм бэ?гэх түмэн бодол намайг тойрон эргэлдэж байв.
      Гэхдээ одоо ч би энэ бүхнийг зүүд л гэж бодон үүндээ итгэж ,бүх юм дуусаагүй юм шиг санагдаад ,үргэлж утсаа чагнан, "чи минь хэзээ нэгэн цагт наддаа эргээд ирнэ" хэмээн хүлээж хайрын бурханд залбирдаг.Түүний надад өгсөн ганц зүйл бол тэр зүрхэн чулуу байсан юм.Надад өгсөн хайр нь яг л тэр чулуу шигээ даан ч хатуу байждээ.
             Миний анхны хайр харууслаар төгссөн ч гэлээ хамтдаа өнгөрөөсөн аз жаргалтай дурсамжаараа би амьдарсаар л....Чамтайгаа байсан цаг хугацаа хэдий гуравхан сар ч гэлээ гурван зуун жил болсон мэт. Хүлээх итгэл минь хэзээ алдрахыг би мэдэхгүй зүрхний минь шарх хэзээ анихыг би мэдэхгүй ээ.Би чамдаа хайртай.

 
Сэтгэгдэл:


nz ni unshlaa 2jiliin omno unshij baisn hernee say unshihdaa ooriin erhgui uilchihlaa. nz ni zan chanaraa tarchaal harih zamaaaraa haygaa shalgaal.......say bid 2 hamt 13 hurtel hamt alhaad zaza neg iimerhuu uldesniig ni margaaash tsuglaan taraad yrii ok. my nziin blog goy ym bna tsaaashdaa ulam iluu hogjuuleeree ok
nzdaa hairtai shuu
үнсэлт
BURHAN bidnii nohorloloor damjin aldarshig
Бичсэн: Зочин цаг: 19:04, 2010-04-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax